Фитнес амьдралын хэв маягийг бий болгоход туслах 7 арга

Фитнес амьдралын хэв маягийг бий болгоход туслах 7 арга

Зарим хүмүүс фитнесийн дасгал хийхийг гоё биетэй болох гэдэг ч юм уу хэлбэр талаас нь их ач холбогдол өгөөд байх шиг санагддаг. Миний хувьд үүнийг амьдралын хэв маяг талаас нь анхаарч харвал зүгээр юм шиг санагддаг. Зөв амьдралын хэв маягийг зуршил болгож чадвал эрүүл байгаад зогсохгүй наснаасаа илүү залуу харагдана, стресст ч бага өртөнө. 

Хэрхэн фитнес амьдралын хэв маягийг өөртөө бий болгох вэ?

1. Зорилго тавих

Юунд хүрэхээ тодорхойлсон бол танд баяр хүргэе! Та булчингийн массаа нэмэгдүүлмээр байна уу? Жин хасмаар байна уу? Эсвэл гүзээгээ арилгах гэдэг ч юм уу. Жимдээ явахад тань урам өгч байхаар тодорхой зорилго тавиарай. 

2. Хуваарь гаргах

Хэвшил болгохын тулд хэд дэх өдрийн хэдэн цагт дасгал хийх хуваариа яг таг гаргах хэрэгтэй. Хуваарь гаргаснаар би дасгал хийх ёстой гэсэн хариуцлага бий болно. Сахилга баттай хуваариа мөрдснөөр тодорхой хугацааны дараа энэ нь хувшил болж улмаар дараагийн дасгал хийх өдрөө хүлээдэг болно. 

3. Дасгал хийхдээ түүндээ ач холбогдол өг

Тухайн хуваарьт хугацаанд өөр ямар нэг чухал ажил гарч ирлээ гээд хойшлуулдаггүй байх, дасгал нь өөрөө хойшлуулшгүй ажил болгох нь чухал. Байнга бэлэн байхын тулд ажилдаа, машиндаа бэлтгэлийн хувцсаа үргэлж бэлэн байлгах хэрэгтэй. 

4. Үр дүнгээ хэмжиж байх

Хийж буй дасгалын үр дүн болон хоол тэжээлээ тэмдэглэж, хянаж байх нь таныг үргэлж дасгалдаа төвлөрч түүнээсээ урам авч байхад тусална. 

5. Хамт дасгал хийх хүнтэй болох

Дасгал хамт хийдэг найзтай болвол бие биендээ урам өгч, залхууран хойш тавихаас сэргийлэхээс гадна дасгал хийхэд ханьтай байх болно. 

6. Өөрийгөө шагнах

Өдрийн дасгалаа амжилттай хийж дууссаны дараа массаж хийлгэх, саунд суух, бассейнд орох зэргээр өөрийгөө шагнахад буруудах зүйлгүй.

7. Аль болох зугаатай байлгахыг хичээ

Фитнесээр амжилттай хичээллэхэд нөлөөлөх гол хүчин зүйл нь дасгалаа хийхдээ аль болох зугаатай байдлаар хийхэд оршино. Өөрийн сонсох дуртай эрч хүчтэй дуунуудаа эсвэл англи хэлний хичээл бүхий подкастаа сонсохоор татаж авах хэрэгтэй. Хэрэв зугаатай байж чадвал хэзээ ч уйдахгүй, шантрахгүй. 

Дасгал хийхдээ өөр юунаас урам зориг авч болохыг бодож байх хэрэгтэй. 

Leave a Reply

Close Menu
×
×

Cart